Албани улсын Тирана хотноо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит Их хурал аравдугаар сарын 27-ны өдөр хуралдаж удирдах зөвлөлийн Товчооны гишүүнд (United World Wrestling Bureau member)-д Монгол хүн, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны гүйуэтгэх зөвлөлийн гишүүн П. Буяндэлгэр сонгогдлоо.
Уг хуралд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 121 орны төлөөлөгчид оролцож 100 хувийн саналаар түүнийг сонгожээ.
0 cэтгэгдэлтэй