Үндэсний 206 орны Үндэсний олимпын хороод болон Олон улсын олимпын хороо, Олон улсын спортын холбоод, Олимпын наадмыг Зохион байгуулах хороод зэрэг байгууллагуудын 850 гаруй төлөөлөл Португал улсын Каскайс хотноо ҮОХХ-дын 27 дахь удаагийн ерөнхий ассамблейд оролцохоор хүрэлцэн ирээд байна.
ҮОХХ-ны Ерөнхий ассамблейн нээлтийн ажиллагаанд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Португал улсын парламентын ерөнхийлөгч Хосе Педро Агуиар-Бранко, Каскайс хотын захирагч Карлос Карриера,
Манай улсаас 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү хуралд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа нар оролцож байна.Мөн Ерөнхий ассамблейн үеэр тухайн жилд спортын салбарт онцгой амжилт үзүүлсэн тамирчин, баг, ҮОХ, спортын зүтгэлтнүүдэд ҮОХХ-ны тэргүүн дээд шагнал олгох ёслол зохиогддог бөгөөд энэ удаад “Парис 2024” олимпын наадамд оролцогчдод тус шагналыг гардууллаа.
ОУОХ-ны Эв санааны нэгдлээс 2025-2028 онуудад хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн танилцуулга, ҮОХХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааны тайлан, Стратеги төлөвлөгөө, тогтвортой байдлын төлөвлөгөө болон Милан-Кортина 2026 өвлийн олимпын наадам, Дакар 2026 залуучуудын IV олимпын наадмын бэлтгэл ажил зэрэг сэдвүүдээр хурал үргэлжилнэ.
0 cэтгэгдэлтэй