Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаанаар эхэлсэн билээ.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд ¼ шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалдлаа. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана.
С.Цэрэнчимэд нь Монгол Улсаа төлөөлөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн “Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Лас- Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан аж. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 10 -р сарын 31-нд 00:30 минутаас гарна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй