Цас орж , цаг агаар хүйтэрсэн тул Тээврийн цагдаагийн албанаас автомашины бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэхэд шалгалт хийж, өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцож эхлэхээр болжээ.
Тиймээс цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт анхаарууллаа.
Өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн байдаг. Халтиргаатай замд автомашины огцом зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг бөгөөд влийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халах зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, Захын дүүргийн гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг учир жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэлээ аравдугаар сарын эхээр базаах ёстой. Иймд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаална. Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн машинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог журамтай” гэлээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
1 сэтгэгдэлтэй