Манай улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт 111,228 хүн байдаг ба эдгээр хүмүүс төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагад үйлчлүүлэхээр очиход тухайн барилгын шатны хэлбэр, хийцээс шалтгаалан орж, гарч чадахгүй, бусдаас тусламж хүсэх зэргээр хүндрэл үүсдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийг хангах, тэдэнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “Тусламжийн хонх”-ыг цагдаа, дотоодын цэргийн 60 гаруй анги, байгууллагуудад байршуулан, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад тусламж шаардлагатай иргэд цагдаагийн байгууллагаар саадгүй үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар барилгын шатны хэлбэр хийцийг өөрчлөн “Тусламжийн хонх”-ыг суурилуулжээ. “Тусламжийн хонх” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд шатаар өгсөх боломжгүй бол байгууллагын гадна суурилуулсан хонхыг дарахад үүдний жижүүр гарч тусламж үзүүлэх зориулалттай юм.
0 cэтгэгдэлтэй