Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, мөн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг “Олон улсын хараа хамгаалах өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол улсад 12000 гаруй хараагүй иргэн байдгаас нийслэл Улаанбаатар хотод 4000 орчим хараагүй иргэн амьдардаг гэх судалгаа байна.
Энэ сарын 14-ний өдөр МХҮХ-ний холбооноос “Мэдэрч, ойлгоё” акцыг өрнүүлсэн билээ. Дэд бүтцийн асуудлыг сайжруулж, орчны болоод хандлагын саад тотгорыг арилгаж, хүн бүр сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмдээ бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох тэгш эрх, боломжийг бий болгохыг уриалж байсан билээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
2 cэтгэгдэлтэй