Өнөөдрийн байдлаар 69.3 км авто замыг шинэчлээд байна. 2025 онд давхар замын төслүүд хэрэгжиж эхлэхээс өмнө нэгдүгээр түвшний замуудыг үе шаттай шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотод энэ онд нийт 87 авто замыг шинэчилнэ.
Тодруулбал, нийслэлийн гол гудамж замуудыг өргөтгөх, хуучин замуудыг засварлах ажлын хүрээнд 43 авто замыг шинэчилж дууслаа. 2024 онд шинэчлэх авто замууд нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт байгаа юм. Тухайлбал, 2023 онд 13 байршилд 18.5 км урт замыг шинэчилжээ. Авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг мөн гүйцэтгэдэг.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй