Европын Холбоо болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төсөл нь манай улсад гурван жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд Европын холбоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс нийт нэг сая гаруй еврогийн дэмжлэгийг үзүүлжээ.
Төслийн хүрээнд:
- 21 аймаг, найман дүүрэгт өндөр чадалт молекул биологийн лабораторийн сүлжээг байгуулж PCR-н аппратыг нийлүүлсэн. Ковид-19 дууссан хэдий ч уг аппаратаар бусад төрлийн вирусийг илрүүлэх хүчин чадал бүрдсэн байна. Мөн тэдгээр дээр ажиллаж чадахболовсон хүчин олноор бэлтгэгджээ.
- Тохиолдлын удирдлагын тогтолцооны журмыг шинэчилсэн. Үүний үр дүнд Ковид-19 төдийгүй цаашид гарч болзошгүй бүхий л нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед асуудлыг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадамж бэхэжсэн байна.
- Эмч эмнэлгийн ажилтны чадавхыг бэхжүүлэх зорилгоор интерактив цахим сургалтын платформуудыг бий болгосон. Ковидоос гадна эх хүүхдийн эрүүл мэнд болон ахмад настнуудад хүргэх бусад тусламж үйлчилгээг хэрхэн тасалдуулахгүй байх тал дээр мэдлэг чадвартай болжээ.
- Төслийн хүрээнд бүрдүүлсэн тандалтын тогтолцоогоор хувийн 700 гаруй байгууллага улсын 30 орчим байгууллагаас тохиолдлын мэдээллийг хүлээн авч, түүн дээрээ дүн шинжилгээ хийн шийдвэр гаргагч нарыг цаг алдалгүй мэдээллээр хангаж ажиллаж байна.
- Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгдэх мобайл тоног төхөөрөмжийн багц, эх хүүхдийн тусламж үйлчилгээний багц болон эмнэлгийн бусад хэрэгслийг ханган нийлүүлжээ.
2 cэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://accounts.binance.com/en-IN/register?ref=UM6SMJM3