СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ГАРГАСАН ЖУРМЫН ДАГУУ СОНГУУЛИЙН ҮЕЭР УЛС ТӨРИЙН НАМ ЭВСЭЛ НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ТАЙЛАН МЭДЭЭГЭЭ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА БИЛЭЭ. ЭНЭ ЖУРМЫН ДАГУУ СТАР ТЕЛЕВИЗ СОНГУУЛИЙН ҮЕЭР ХУУЛИЙН ДАГУУ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НАМ ЭВСЭЛ НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН МЭДЭЭГЭЭ ҮЗЭГЧ ТА БҮХЭНД ХҮРГЭЖ БАЙНА

2024-07-02

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХХЗХ-ООС ГАРГАСАН ЖУРМЫН ДАГУУ СОНГУУЛИЙН ТАЙОАН МЭДЭЭГ НИЙТЭД МЭДЭЭЛЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ

СТАР ТЕЛЕВИЗ НЬ  СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ 21 ХОНОГТ ХУУЛЬД  ЗААСНЫ ДАГУУ НЭР ДЭВШИГЧ, НАМ ЭВСЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУУЛИЙН ХУГАЦААНД ТУС ТЕЛЕВИЗ НЬ МАН, АН-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МЭДЭЭГ УРАН БҮТЭЭЛЧИД ӨӨРСДӨӨ НИЙЛҮҮЛЖ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОЛОО. МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРТ АЛЬ НЭГ НАМ ЭВСЭЛ БОЛОН НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ БЭЛТГЭХДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ ЗАРЧИМ БАРИМТАЛСАН БАЙНА. ТАЙЛАНТ ХУГАЦААНД ДАРААХ БАЙДЛААР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО. ҮЗЭГЧ ТА БҮХЭН ДООРХ ХҮСНЭГТЭЭС УЛС ТӨРИЙН, НАМ НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ХАРЖ БОЛНО. МАН ТАЙЛАНТ ХУГАЦААНД 4 ЦАГ 9 МИНУТ 7 СЕКУНД, АН 4 ЦАГ 11 МИНУТ 22 СЕКУНДИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ЭФИРТ НИЙЛҮҮЛЖЭЭ. ДЭЭРХ ХОЁР НАМЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ НИЙТ 8 ЦАГ 19 МИНУТ 29 СЕКУНД БОЛСОН БАЙНА. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮДЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУУЛИЙН ДАГУУ НЭГ НАМ ЭВСЭЛ ТУХАЙН НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭГ БЭЛТГЭХДЭЭ 5 МИНУТ ХҮРТЭЛХ ХУГАЦААГ БАРИМТЛАН АЖИЛЛАСАН БИЛЭЭ. ҮҮНИЙ ДАГУУ СТАР ТЕЛЕВИЗ НАМ ЭВСЭЛ НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭГ ӨӨРСДӨӨ БЭЛТГЭХДЭЭ ХУУЛЬД ЗААСАН 5 МИНУТЫН ХУГАЦААГ БАРИМТЛАН АЖИЛЛАСАН БӨГӨӨД МЭДЭЭЛЛИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ ХАДГАЛАН АЖИЛЛАСАН БАЙНА. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ 21 ХОНОГТ МАН-ЫН ТУХАЙ МЭДЭЭ 1 ЦАГ 17 МИНУТ 3 СЕКУНД, АН-ЫН ТУХАЙ МЭДЭЭ 1 ЦАГ 8 МИНУТ 17 СЕКУНД ТУС ТУС БЭЛТГЭН ЭФИРТ НИЙЛҮҮЛСЭН БАЙНА. СТАР ТЕЛЕВИЗ НЬ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЭГ МЭДЭЭГ ҮЗЭГЧДЭД ХҮРГЭХДЭЭ ХУГАЦААНЫ ХЭТРЭЛТГҮЙ АЛЬ НЭГ НАМ ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЛГҮЙ ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАСАН БАЙНА.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency