Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

2024-06-27

Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр маргааш, нөгөөдөр, нутгийн зүүн хагаст энэ сарын 30-нд, нутгийн зүүн өмнөд хэсгээр ирэх сарын нэгэнд дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлэв.

Иймд замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх анхааруулж байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency