Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барьж эхэллээ

2024-06-20

“Билгүүн Монгол констракшн” ХХК Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барьж эхэллээ.

Энд Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барина. Натурын гүүрнээс төмөр замын урд талын гарам хүртэл үргэлжлэх тус даланг наймдугаар сарын 20-нд улсын улсын комисст хүлээлгэн өгөх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Голын сав дагуу сүүлийн 20 жилд хууль бусаар газар олгож байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьсан S’Outlet худалдааны төв гэдгийг онцлоод, Сэлбэ голын урсцыг 3.5 метр хүрэхгүй болтол нь боомилж, барилга барьснаар өнгөрсөн зун үерлэсэн. Иймд ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг буулгасан тус газарт 1.5 км урт үерийн даланг барихаар болсон. Үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэх, ойр орчмыг тохижуулна” хэмээв.

“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба “Манай компани түшиц хана, далан хийх олон жилийн туршлагатай. Гурван төрлийн 17 техник оруулж, “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барина” гэв.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency