Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Номын баярыг энэ сарын 18-20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Тэгвэл энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороо санал авах байрны загварыг тохижуулан сургалтын саналын хуудасны бодит загварыг танилцуулах аж. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой юм.
Улмаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгнө.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй