Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган энэ тавдугаар сарын 13-нд “Туушин” зочид буудалд болох гэж байна.
Чуулга уулзалтаар БНХАУ-ын талын Чиндао хотын төлөөлөл “Пракматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Торгоны зам”-ын ирээдүйг хамтдаа байгуулах” сэдэвт илтгэл тавьж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засаг, худалдааны жишиг бүсийн хөрөнгө оруулалтын талаар таницуулахаар болжээ.
Мөн Монгол Улс дахь БНХАУ-ын, БНХАУ дахь Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны талаар харилцан туршлага солилцох талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Тодруулбал, чуулга уулзалтаар тээвэр ложистик, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, мөнгөн гүйлгээ, соёл аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын Чиндао хотын томоохон бизнес эрхлэгч нар оролцож, Монгол Улсын ААН-үүдтэй туршлага солилцож, хамтын ажиллагаа эхлүүлэх нь.
Мөн чуулга уулзалтаар хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж аж.
Хоёр талын худалдааны эргэлт 11 тэрбум ам.доллар байгаа юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй