ЦАГ АГААР:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2024-04-30

5 хоногийн урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны 04-р сарын 29-ний 20 цагаас 04-р сарын 30-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -12…-17 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +1…+6 градус дулаан, бусад нутгаар +2…-3 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +6…+11 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

 

2024 оны 05 сарын 01-нээс 2024 оны 05 сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   05 сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 03-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +23…+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна.

  • Are you still using Calendly to schedule your calls and meetings?

    If your answer is yes, then you are actually hurting your business not helping it…

    Calendly is limited, doesn’t unlock the full potential of your business…

    And to make matters worse, they charge you monthly…

    What a joke…

    But you don’t have to worry, because my good friend Kundan is about to change the entire market …

    You see, he just launched his newest creation AI Calenderfly…

    The world’s first appointment-setting app that is fully powered by AI…

    It will do all of the heavy lifting for you on complete autopilot…

    AI meeting scheduling
    AI reminders
    AI tracking
    And much much more

    You can even accept payments live, and collect leads…

    But it gets even better…

    You don’t have to pay a penny in monthly fees…

    Click here to watch AI Calenderfly in action and secure your copy at the lowest price possible… https://ext-opp.com/AICalendarfly

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency