Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26 дугаар хорооны заагт байрлах гүүрийг шинэчилж, гурван хороог дамнасан авто зам байгуулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Түүнчлэн Баруунсалаа, Зүүнсалаанд 14.6 км үерийн далан байгуулах зураг төсөл боловсруулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үер буух эрсдэлтэй байршилд ажиллах үеэр дуулгалаа.
Тус дүүргийн 24 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй байршилд гүүрэн байгууламж байрлуулж, үүнтэй уялдуулан үерийн далан байгуулах, Баянхошууны тойргийг Баруунсалаатай холбосон авто зам барихаар боллоо. Энэ орчимд үерийн ус хуримтлуулах хиймэл нуур байгуулах саналыг Хотын дарга гаргасныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Түүнчлэн нийслэлийн 168 дугаар сургуулийн ойролцоох 10 орчим га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсруулахыг Сонгинохайрхан дүүргийн удирдлагад үүрэг болгожээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй