Өнөөдөр баруун болон говийн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно

2024-04-09
2024 оны дөрөвдүгээр сарын 9-12-нд ихэнх нутгаар дулаан байна.

Өнөөдрийн 08:00-20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, говийн бүс нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +12…+14 градус дулаан.

БАГАНУУР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан.

ТЭРЭЛЖ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +10…+12 градус дулаан байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency