Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо.
Хурлаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын үнэлгээг танилцуулж, 2024 оноос хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.
Хурлын эхэнд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан юм.
НҮБ-ын системийн 23 байгууллага хамтран 2023 онд нийт 51.5 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, үүнээс 44.8 сая ам.долларыг зарцуулж, 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Нийт зарцуулалт 87 хувьтай гарсан байна.
Тэрбээр, хүн амын эрүүл, урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 250 мянга гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71 мянга гаруй иргэн тус тус хүртээд буй үр дүнг дуулгав.
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд 11.3 сая ам.доллар буюу хамгийн их хөрөнгийг эрүүл мэндийг дэмжихэд зарцуулжээ.
Үндсэн илтгэлийн дараагаар НҮБ-ын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын суурин төлөөлөгч нар хариуцсан салбарын үзүүлэлтийн дүнг тус бүр танилцуулсан юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, илтгэлдээ НҮБ-ын болон олон улсын шалгуур үзүүлэлтээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эхийг эндэгдлийг бууруулахад ахиц гарсан, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэглийг бууруулахад төдийлөн үр дүн гараагүйг дурдлаа.
Төсөл, хөтөлбөрийн үр дүнд Хүүхэл хамгаалах хуулийг батлуулж хэрэгжүүлж байгаа, мөн 10 аймагт Хүүхэд хамгаалах хөгжлийн төв байгуулаад буйг тэмдэглэн хэллээ. Боловсролын салбарт эко сургалт, ногоон хөгжлийг дэмжихэд ЮНЕСКО-гийн шинэчлэлийг хийсэн гэв.
Доройтсон газрыг сэргээх, бэлчээрийг хамгаалах үйл ажиллагааны дүнд нийт 49.000 гаруй газрын бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлснийг Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа илтгэлдээ дурдлаа. Энд:
Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд 2023 онд 51.5 сая ам.долларыг татан төвлөрүүлснээс:
Үүнээс хамгийн их буюу 11.3 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт зарцуулжээ.
“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хурлын төгсгөлд НҮБ-аас 2024 онд болон цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг:
Хуралд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцов.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй