“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо

2024-03-28

15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2023” наадамд 216 уран бүтээлчээс шилдгийн шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлчийг шалгаруулсан байна.

“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд

  1. Шилдэг дуу хөгжмийн бүтээл-“RISING SUN” пянз, цомгоор Э.Шүтээн
  2. Шилдэг хөгжимчин-Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Г.Солонго
  3. Шилдэг удирдаач-Үндэсний урлагийн их театрын удирдаач Э.Мөнхбаяр
  4. Шилдэг дуучин-УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран
  5. Шилдэг хөгжмийн зохиолч-СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч, УГЗ Ш.Өлзийбаяр
  6. Шилдэг гэрэл зураг-“Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” гэрэл зураг танин мэдэхүйн цуврал бүтээлээр гэрэл зурагчин Ч.Батзаяа
  7. Шилдэг архитектурын бүтээл-“Их Хуралдай орд өргөө” цогцолбор бүтээлээр УГЗ Д.Төртогтох
  8. Шилдэг дүрслэх урлагийн бүтээл-“Монгол эр хүн” хүрэл баримал бүтээлээр уран барималч Т.Даваасамбуу
  9. Шилдэг дизайны бүтээл-“Урьхан брэнд-2023” коллекц бүтээлээр “Урьхан брэнд”
  10. Шилдэг хувцас загварын бүтээл- “Үүлэн цуврал” коллекцоор Б.Ганбаатар
  11. Шилдэг соёлын өвийн бүтээл-“Монгол өв соёл” виртуал үзмэрээр “Central” телевиз
  12. Шилдэг цахим бүтээл-“Соёл, боловсролын интерактив контент”-оор О.Батхолбоо
  13. Шилдэг зар сурталчилгааны бүтээл-“Гайхамшигт жолооч-Уусан бол жолоо барьдаггүй” нөллөллийн аянаар “АПУ” ХК
  14. Шилдэг ном хэвлэл-“Соёл судлалын үндэс” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль
  15. Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг-“ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Н.Тэмүүлэн
  16. Шилдэг судлаач-Монгол Улсын Консерваторийн багш, доктор/Sc.D/, профессор Л.Эрдэнэчимэг
  17. Шилдэг бүжигчин-“Амка данс студи”-ийн бүжигчин Э.Амаржаргал
  18. Шилдэг бүжиг дэглээч-Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч, СТА Х.Хашхүү
  19. Шилдэг зураач-Про театрын найруулагч, зураач Б.Анхбаатар
  20. Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч-Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ Ш.Гүрбазар
  21. Шилдэг продюсер-Үндэсний Урлагийн их театрын дуучин, МУГЖ Д.Ширмэнтуяа
  22. Шилдэг жүжигчин-Про театрын жүжигчин, гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг
  23. Шилдэг найруулагч-Улсын драмын эрдмийн театрын найруулагч, УГЗ Ч.Найдандорж
  24. Шилдэг кино урлагийн бүтээл-“Оранж” энтертайнмент, “Промикс саунд” студи, “Рэд пойнт” фильмийн хамтын бүтээл “Шар гэгээ” УСК
  25. Шилдэг тайзны уран бүтээл-“Хүннү гүрэн онгод” циркийн тоглолт хүртлээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency