Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд маш хүчтэй шороон шуургатай байна

2024-03-27

Өнөөдөр буюу 2024 оны 03-р сарын 27 ны өдрийн 09:40 цагийн байдлаар А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд маш хүчтэй шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй зам хариуцагч “Дундговь авто зам” ХХК, “АЗММ” ХХК байгууллагууд замын үзлэгийг тогтмол хийж байна.

Та бүхэн шаардлагагүй бол хол замд гарахгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчино уу.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency