Хүүхэд залуучуудын театрын барилга ашиглалтад ороход бэлэн болжээ

2024-03-25

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй “Хүүхэд залуучуудын  театр”-ын барилгын барилга угсралт, дотор засал, тохижилт, гадна, дотор цахилгаан хангамжийн ажил, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус барилга нь зоорьтой 4 давхар 850 суудалтай:

Зоорины давхарт: Өлгүүр, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив, болон бусад өрөө тасалгаа, агуулах,

1 давхарт: Үзэгчдийн танхим, гол орц, удирдлагын өрөө, сургалтын танхим, оффис, зочдын өрөө, кассын вестибюль, жижиг хэрэглэх хадгалах өрөө, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаа,

2 давхарт: Бүжгийн заал, дугуйлан, сургалтын өрөөнүүд, хооллох хэсэг, гал тогоо, хөргүүрийн агуулах, хуурай хүнсний агуулах, ажилчдын өрөө, гэрэл техникийн өрөө, угаалга, серверийн өрөө болон бусад өрөө тасалгаа,

3 давхарт: Лодж, фойе, сургалтын танхим, тоглолтын танхим, жүжигчдийн өрөө, номын фонд, уншлагын танхим, зургийн өрөө, найруулагчдын өрөө, галерей, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас тус тус бүрдсэн зохион байгуулалттай.

Тус театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломжтой болно.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Балданс ХХК,” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Аглут” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency