Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

2024-03-21

Монгол Улсад тулгарч буй зудын хүндрэлийг даван туулахад зориулж Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас 215 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болов.

Хүмүүнлэгийн тусламжийг хаваржилт хүндэрсэн Хэнтий болон Дорнод аймгийн 1000 гаруй малчинд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаар дамжуулан олгох юм. Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас манай улсад тулгарсан хүндрэлийг даван туулахад Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран тусламж үзүүлж ирсэн.

Энэ онд Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency