“Усны нулимс” төсөл хэрэгжүүлнэ

2024-03-20

Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо, Усны газар, Соёл урлагийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг төсөл нь урлагаар нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх, тодорхой бүлгүүдийн төлөөллөөр дамжуулж усны зохистой хэрэглээг сурталчлах, хүүхэд, залуучуудад шинжлэх ухааны хялбаршуулсан аргаар хүргэх гэсэн чиглэлээр урт хугацаанд хэрэгжих аж.

Төслийн хүрээнд өнөөдөр Дүрслэх урлагийн музейд 16:00 цагт уран бүтээлчид усны асуудлыг хөндсөн үзэсгэлэнг нээж байгаа юм байна. Мөн тавдугаар сард усны сэдэвтэй нийтэд зориулсан урлагийн тоглолт зохион байгуулах аж. Төслийн багийнхан “Усаа хэмнэе” гэх санааг нийгэмд урлагийн хэлээр хүчтэйгээр харуулах зорилготой байгаа бөгөөд урлагаар дамжуулан нөлөөллийн ажил хийх нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг онцоллоо.

Түүнчлэн ирэх есдүгээр сард есөн орны 12 уран бүтээлч Монголд ирж манай улсын уран бүтээлчидтэй хамтран нүүдлийн урлагийн төслийг хэрэгжүүлэх юм байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency