Гуравдугаар сарын 8-ны баасан гарагт автозамын боомтууд амарна

2024-03-06

Энэ баасан гарагт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Тус өдөр авто замын боомт болох Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтууд амрах юм.

Харин агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Алтан булаг, Ханх, Шивээхүрэн, Эрээнцав боомтууд цагийн хуваарийн дагуу тус тус ажиллана.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency