Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим онцлог гэмт хэргийн талаарх мэдээлэл өглөө.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлж газар болгосон.
Сүүлийн үед кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс ашиглаж үйлдэж байгаа, виртуал хөрөнгийн хэтэвч ашиглаж байгаа, бусдын нэр дээр нээсэн үүрэн холбооны утасны дугаар ашиглаж байгаа, олон нийтийн цахим сүлжээний хуурамч хаяг ашиглаж буй үйлдэл тогтоогдож байна.
Дуудлага мэдээллийг хараад дүн шинжилгээ хийхэд иргэд голдуу байр, машин худалдаж авах болон сүүлийн хоёр сар өвс тэжээл худалдаж авах зэргээр цахим орчинд байрлуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байгаа тохиолдол түгээмэл гарсан. Үүнд иргэд анхаарна уу.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар он гарснаас хойш илрүүлсэн онцлог хэргүүдээс дурдвал:
Арилжааны банкууд болон банк санхүүгийн байгууллагатай холбоотой энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн бүртгэгдэх болсон тул иргэд хэтэвч, шаардлагагүй зээлийн аппликэйшнээ устгах шаардлагатайг анхаарна уу” гэлээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
3,436 cэтгэгдэлтэй