Модон луу жилийн Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд хэн, хэн тунаж үлдэх бол?

2024-02-09

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өчигдөр болсон. Нэгийн даваанд Ц.Содномдорж арслан,  улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Ө.Батзул, Х.Оргилболд, О.Цэцэнцэнгэл, Б.Түвшинтөгс, Д.Тогтохжаргал нар өвдөг шороодсон. Харин хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Г.Бадрах тэргүүтэй бөхчүүд унажээ. 

Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд сар шинийн барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, гурван удаа их шөвөгт шалгарч байсан. Харин улсын арслан Р.Пүрэвдагва нэг түрүүлж, нэг удаа шөвгийн дөрөвт үлдэж байлаа. 

Өнөөдөр бөхийн барилдаан 13:00 цагаас гурвын даваагаар үргэлжилнэ.  “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд хэн, хэн тунаж үлдэх бол? 

 

  • The Beatles – легендарная британская рок-группа, сформированная в 1960 году в Ливерпуле. Их музыка стала символом эпохи и оказала огромное влияние на мировую культуру. Среди их лучших песен: “Hey Jude”, “Let It Be”, “Yesterday”, “Come Together”, “Here Comes the Sun”, “A Day in the Life”, “Something”, “Eleanor Rigby” и многие другие. Их творчество отличается мелодичностью, глубиной текстов и экспериментами в звуке, что сделало их одной из самых влиятельных групп в истории музыки. Музыка 2024 года слушать онлайн и скачать бесплатно mp3.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency