Эми, Ано нар ихэр боловч тэднийг дөнгөж төрөхөд нь хулгайлж, өөр өөр гэр бүлд зарсан байна. Харин 19 жилийн дараа өөрсдийгөө ихэр гэдгийг телевизийн нэвтрүүлэг болон “Тикток”-ын тусламжтай олж мэджээ.
Эми 12 настайдаа “Авьяаслаг Гүржүүд” шоу нэвтрүүлгээр өөртэй нь яг адилхан охин оролцож буйг анх олж харсан гэв. “Хамаатнууд нь ээж рүү нь залгаад “Яагаад Эми өөр нэрээр тэмцээнд орж байгаа юм бэ?” хэмээн асууж байжээ.
Харин тухайн үед ээж нь “Хоорондоо адилхан хүмүүс байж л байдаг” гэсэн байна. Долоон жилийн дараа Эми Тикток платформд пийрсинг хийлгэж буй бичлэгээ байршуулсан бөгөөд түүнийг нь Ано олж харсан аж.
Ано цахим сүлжээнд бичлэгт харсан охиныг хайж буйгаа “Whatsapp”-д нийтэлж, Эмиг таньдаг хүн тэднийг фейсбүүкээр холбож өгснөөр, тэд уулзсан байна. Тэдний гадаад төрх адилхан байснаас гадна нэг эмнэлэгт төрснөө мэджээ. Гэхдээ тэдний гэрчилгээнд төрсөн өдөр нь 2 долоо хоногийн зайтай байсан тул ихэр гэж бодоогүй аж.
Энэ талаараа охид өөр өөрийн гэр бүлийнхэнд хэлснээр эцэг эх нь тэднийг өргөж авсан тухай мэджээ. Охидыг хулгайлсан этгээд хүүхэд төрүүлэх боломжгүй гэр бүлүүдийг онилж, тэднийг өргүүлсэн байна.
Тэдний төрсөн ээж болох Аза-г олж уулзуулсан бөгөөд, Аза дөнгөж төрөөд ком-д орсон талаараа хуваалцсан байна. Аза-г комноос сэрэхэд эмч “эрүүл охид төрсөн ч, харамсалтай нь эндчихлээ” гэж хэлжээ. Гүржийн түүхэн дэх хар бараан хэсгийн нэг бол “дөнгөж төрсөн нярай” хүүхдүүдийг хулгайлж зарах явдал байжээ.Тэр үеийн хохирогчид бол Эми болон Ано нар юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй