Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусны тасалбарын үнийг нэмнэ

2024-01-23

 Баян-Өлгий аймгийн  Өлгий хотоос нийслэл Улаанбаатар хот чиглэлийн зорчигч тээврийн автобусны тасалбарын үнийг ирэх сараас нэмнэ.

Одоогийн байдлаар дээрх чиглэлд том хүн нэг талдаа 130 мянга, 6-12 настай хүүхдүүд 65800 төгрөгөөр зорчиж байгаа.

Харин ирэх сараас том хүн 160 мянга, хүүхэд 80 мянган төгрөгөөр зорчино гэж албаны хүн хэллээ.

Учир нь зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад үйлчилгээний тарифыг нэмэх хүсэлт гаргасан ажээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency