Русский Дом в Улан-Баторе орос хэлний оройн ба эрчимжүүлсэн дамжаанд элсэлт авч эхлэлээ!

2024-01-17

Эрчимжүүлсэн дамжаа – 2024 оны 01-р сарын 30-аас 05-р сарын 18 хүртэл үргэлжилнэ. Нийт орох цаг– 180 ак.цаг Хичээл долоо хоногт гурван удаа (мягмар, пүрэв, бямба гараг) 15:00 цагаас 18:15 цаг хүртэл 4 ак.цагаар орно. Оройн дамжаа 2024 оны 1-р сарын 22-оос 3-р сарын 27 хүртэл Нийт орох цаг– 52 ак. цаг. Хичээл долоо хоногт гурван удаа (даваа, лхагва, баасан гараг) 18:15 цагаас 19:45 цаг хүртэл 2 ак.цагаар орно. Дамжаанд элсэх болзол: • Монгол хэл заавал мэддэг байх; Бүртгэлд дараах баримт бичиг гаргаж өгөх: – 3х4 хэмжээтэй цээж зураг – 1 ш; – хувийн баримт бичгийн хуулбар (паспорт, төрсний гэрчилгээ); Лавлах утас: (11) 45 28 70

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency