Иргэн Б.ОТГОНБАЯР таван хүүхдийнхээ хамт шинэ байрандаа орлоо

2024-01-16

Нялх биетэй эхнэр нь нас барж, хоёр сартай ихэр, 6,11,13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах аян өрнөж, монголчууд хэдхэн цагийн дотор тус гэр бүлд 459 сая төгрөг хандивласан.

20-30 сая төгрөг цуглачихвал хүүхдүүдээ дулаахан байшинтай болгох л хүсэлтэй байсан өрх толгойлсон аав Б.Отгонбаяр ийнхүү 24 цагийн дотор түмнийхээ хайр энэрэлийг хүртсэн. Таван хүүхэдтэй аав өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр Нисэх-Яармаг орчимд 90 мкв 3 өрөө орон сууц худалдан авчээ.

Нийт хандиваас орон сууц худалдан авч, бүрэн тохижуулаад үлдэгдэл мөнгийг таван хүүхдэд зориулсан хадгаламжид хийхээр болжээ. Хандивын аян эхлүүлсэн гэрийн эзний найз хандиваар цугласан мөнгөний зарцуулалтыг ил тод байршуулна гэжээ. Харин Б.Отгонбаяр монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярласнаа болон хайр энэрэл дааж хариуцлагатай аав байна гэдгээ хэлсээр байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency