Хоёр дахь ээлжийн 50 автобус Эрээн хотод иржээ

2024-01-11

БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрээс гарсан хоёр дахь ээлжийн 50 автобус өчигдөр Эрээн хотод иржээ. Одоо ажлын хэсгийнхэн гаалийн агуулахад байгаа автобуснуудын стандартыг хянаж, хүлээн аваад Улаанбаатар хот руу авч ирнэ гэв. Эхний ээлжид 35 автобус Улаанбаатарт ирсэн.

Хоёр хоногийн дараа гурав дахь ээлжийн 50 автобус үйлдвэрээсээ гарах бөгөөд хоёрдугаар сарын 4-н хүртэл графикийн дагуу 600 автобусаа хүлээн авч дуусах юм.

Манай улс БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авч байгаа. Үүнийг тооцоолоод үзвэл нэг автобус 275 орчим сая төгрөгийн үнэтэй байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency