Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайлангаа жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны дотор цахимаар илгээх ёстой.
Ингэснээр анх удаа орон сууц худалдаж авсны болон сургалтын төлбөрийн буцаан олголтоо авах боломжтой. Тэгвэл уг тайлангаа хэрхэн гаргах, шаардлагатай материалыг яаж хавсаргах талаар татварын улсын байцаагч Ц.Ундармаагийн зөвлөгөөг хүргэж байна.
Эн тэргүүнд иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн “Тайлан тушаах” гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй