Орон нутгийн зарим нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудалд шилжүүлэх асуудлаар Японы эрх бүхий байгууллагатай хэлэлцэнэ

2024-01-10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон нутгийн зарим нислэгийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх асуудлын талаар хэлэлцлээ.

Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжив.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

  • Яагаад Японоос зөвшөөрөл авах билээ, менежмент, үйл ажиллагаагаа аваагүй юуу.үнэн бол үнэхээр гөлөг төр юмаа, хамаг зээлийн сангаар хүн сургачаад ганц онгоцны буудал аваад явчих хүн сургаагүй юмуу.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency