Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19-нд Швейцарын Давос хотноо болно. 54 дэх удаагийн чуулганыг “Rebuilding trust” буюу “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор зохион байгуулна. Энэхүү чуулган Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох ажээ.
Швейцарын эдийн засагч Клаус Швабын 1971 онд анх санаачилсан энэхүү чуулган нь бүхий л орны улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи гээд салбар салбарын төлөөлөгчдийг нэгтгэн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайж олох, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой юм.
Өнгөрсөн жилийн ДЭЗЧ-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцсон. Харин 2017 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, 2018 онд Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, 2019 онд Уул, уурхайн сайд асан Д.Сумъяабазар, 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар тус тус оролцож байжээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй