“Family feud” шоу албан ёсны эрхтэйгээр Стар телевизээр өнөө орой 21:00 цагаас

2023-12-25

1976 оноос хойш тасралтгүй 47 жилийн турш зохион байгуулагдаж буй “Family feud” буюу “Гэр бүлийн дайралцаан” шоу албан ёсны эрхтэйгээр Стар телевизээр үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

Их Британийн Нэгдсэн Вант улсын Premantle компанийн албан ёсны эрхтэйгээр “Family Feud Mongolia” шоу нэвтрүүлгийг  12-р сарын 25-наас эхлэн даваа гараг бүр хүлээн авч үзээрэй. Манай шоуны салшгүй нэг хэсэг болсон хөтлөгчөөр авьяаслаг, хөдөлмөрч Р.Нямбаяр цоо шинэ өнгө төрхөөр “Гэр бүлийн дайралцаан” шоугаар эргэн ирлээ.

“Гэр бүлийн дайралцаан” шоунд хоёр баг 5 сая төгрөгийн төлөө өрсөлдөнө. 100 Монгол хүнээс урьдчилан судалгаа авсан асуултын хамгийн түгээмэл хариултыг нэрлэж, өндөр оноо авч чадсан баг ялагч болох юм. Шоунд энгийн болон олны танил, алдартай эрхэмүүд оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөнө.

Хамгийн чухал дүрэм- Асуултын хариултууд туйлын үнэн байх албагүй. Зөвхөн 100 Монголчууд юу гэж хариулсан бэ гэдэг л чухал.

Дэлхийн 70  гаруй оронд зохион байгуулагдаж байснаас АНУ-ын алдарт хөтлөгч Steve Harvey хөтөлсөн нь хамгийн өндөр оргилд хүргэсэн. АНУ-ын хамгийн өндөр орлоготой хөтлөгч бөгөөд “Family feud” шоунаас жилд 10 сая долларын ашиг орлого олдог. Үзэгч та бүхэн даваа гараг бүр “Гэр бүлийн дайралцаан” шоугаа гэр бүл, найз нөхдийн хамт тухлан сууж цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Ерөнхий ивээн тэтгэгч: Худалдаа хөгжлийн банк, Emart

Ивээн тэтгэгч: SKYmedia

Хамтрагч: Panel.mn

Дэмжигч: Русский Дом в Улан-Баторе

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency