“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгожээ

2023-11-22

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонслоо.

Үндэсний аудитын газрын уг тайланд дурдсанаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон байна гэжээ.

Мөн Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр 57.4 сая долларын орлого олох боломжийг алдсан талаар Үндэсний аудитын газраас мэдээллээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency