ОУХМ М.Намуун Боксын дэлхийн цомын аварга боллоо

2023-11-01

ХБНГУ-ын Кёльн хотноо Боксын дэлхийн цомын тэмцээн 10-р сарын 28-31-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун Дэлхийн цомын финалд шалгарч, Швейцарийн тамирчинтай алтан медалийн төлөө тоглож 5:0-р буулгаж авснаар Дэлхий цомын аварга боллоо.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency