8 дахь удаагаа “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн Лионель Мессигийн тухай 10 баримт

2023-11-01
  1. Лионель Месси өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 онд “Ballon d’Or” шагналыг хүртэж байсан бөгөөд өдгөө 36 настай тэрбээр энэ шагналыг хамгийн олон удаа хүртсэн хөлбөмбөгчин боллоо.
  2. Лионель Андрес Месси Куччиттини 1987 оны 6 дугаар сарын 24-нд Аргентин улсын Санта-Фэ мужийн Росарио хотод төрсөн Аргентины хөлбөмбөгчин юм.
  3.  5 настайдаа Месси хүү анх аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн Грандоли багт хөлбөмбөг тоглож эхэлжээ. Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн замнал 1995 онд Ньюлесс Олд Бойз багаас эхэлжээ. Гэвч 11 настайдаа Месси өсөлтийн гормоны дутагдал өвчинд нэрвэгджээ. Хэдийгээр Ривер Плэйт баг түүнийг ихээр сонирхож байсан ч хүүгийн сард 900 доллар төлөх эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байжээ.
  4. Харин Барселона баг энэ байдлыг анзаарч түүнийг хэрэв уг багт тоглохыг зөвшөөрвөл эмчилгээний зардлыг нь төлөхөөр болж, Месси ч зөвшөөрч, тэр гэр бүлийн хамт Барселонад иржээ.
  5. Месси 169 см өндөртэй, жижиг биетэй хэдий ч хурдтай, биеийн хүч сайтай учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнчлэн итгэмээргүй хүчирхэг бөгөөд түүнийг булангийн цохилт, чөлөөт болон торгуулийн цохилтоос эцсийн цэг тавих мэргэжилтэн гэж хэлж болно.
  6. Тэр өөрийнхөө “10” дугаарыг Лионель Роналдиньогоос өвлөн авсан.
  7. Месси 2008 оны Бээжингийн Олимпод Аргентины багт тоглож алтан медаль авч байсан. Тэр ердөө 21 настай байжээ.SCOUTED on X: "Lionel Messi, Sergio Agüero, 2008 Olympics. https://t.co/i5alipYVci" / X
  8. Forbes сэтгүүл Лионель Мессиг 2019 оны хамгийн баян тамирчин, хөлбөмбөгчөөр тодруулжээ. 127 сая ам.долларын орлоготой Месси Adidas, MasterCard, PepsiCo зэрэг томоохон компаниудтай 35 сая ам.долларын гэрээ байгуулсан. Хөлбөмбөгч Adidas компанитай насан туршийн гэрээ байгуулжээ. Түүний активын хэмжээ 320 сая ам.доллароор үнэлэгддэг.
  9. Месси гурван хүүхэдтэй. Түүний үзэсгэлэнтэй эхнэрийг Антонелла Рокуццо гэдэг. 2013 онд Месси хүү      Тиагогийн нэрийг хөл дээрээ шивүүлж байжээ.Lionel Messi tattoo: Barcelona star's new leg ink - Sports Illustrated
  10. Түүний үзэсгэлэнт гэргийг Антонела Роккуззо нь 1988 оны 2-р сарын 26-нд төрсөн бөгөөд 2017 онд          Лионель Месситэй гэр бүл болжээ.

Who is Lionel Messi's wife Antonela Roccuzzo and how did the they meet? – The Sun | The Sun

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency