“HALLOWEEN”-ны баярыг тохиолдуулан энэ оны шилдэг таван аймшгийн киног танилцуулж байна

2023-10-30

1.Evil dead rise

Evil Dead аймшгийн киноны үргэлжлэл болох шинэхэн кино нь энэ оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн билээ.

2. Scream VI 

Wednesday киноны гол дүрд тоглосон Женна Ортега гол дүрд нь тоглосон тус кинонд Ghostface-ийн гараас амьд үлдсэн хүмүүс бүгд амар амгалан амьдрахыг хичээх авч бас л дахин аллагууд гарч эхлэх болно.

3. The NUN II

2018 онд нээлтээ хийж байсан “The NUN” аймшгийн киноны үргэлжлэл таван жилийн дараа буюу энэ оны 9 дүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн.

4. M3GAN

Хүүхэлдэйтэй аймшгийн кино хэрэв танд таалагддаг бол энэхүү киног заавал сонирхоорой. Хиймэл оюун ухаан бүхий хүн шиг хүүхэлдэйг нэгэн ээж охиндоо авч өгснөөр аймшигт явдлууд эхэлнэ.

5. Knock at the Cabin

Аймшгийн киноны домогт найруулагч Найт Шяамаланы шинэхэн кино бидний хүртээл болоход бэлэн болжээ. The Cabin at the End of the World номоос сэдэвлэсэн бөгөөд нэгэн гэр бүл амрахаар зайдуу байшинд очих бөгөөд нэгнээ золиослон өргөл барихыг шаардах үл таних хүмүүс тэдэн рүү дайрах болно.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency