Монгол Улсад 2022 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7000 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2.9 (40.8 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.4 (33.7 хувь) мянга нь төвийн бүсэд, 1.1 (15.8 хувь) мянга нь зүүн бүсэд, 0.4 (5.7 хувь) мянга нь баруун бүсэд, 0.3 (4.1 хувь) мянга нь хангайн бүсэд ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 22.3 хувь буюу 1.3 мянган хүнээр, өмнөх улирлаас 13.3 хувь буюу 0.8 мянган хүнээр өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 88.1 хувь 6.2 мянга нь эрэгтэй, 11.9 хувь буюу 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь Бүгд найрамдах Хятад ард улсын, 5.3 хувь нь Бүгд найрамдах Энэтхэг улсын, 4.9 хувь нь Бүгд найрамдах социалист Вьетнам улсын, 4.5 хувь нь Оросын холбооны улсын, 3.8 хувь нь Бүгд найрамдах Солонгос улсын харъяат байна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
2 cэтгэгдэлтэй