Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсан байна.
Иймд багш, оюутнуудад хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд прокурорын мэдэгдэл хүргэжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй байна.
Үүнээс гадна Өвөрхангай аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн холбогдох урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар болжээ.
Тодруулбал тус аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Арвайхээр ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Усан спорт, сургалтын төв зэрэг газруудад мэдэгдэл өгсөн болохыг УЕПГ-аас мэдээллээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
1 сэтгэгдэлтэй